Сумын удирдлагууд уг барилгыг ашиглах талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Ганбямба нарт хүсэлт тавьж, улсын төсвөөс 131 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлгэж, Хэнтий аймгийн барилгын “Оч манлай” ХХК-ийн барилгачид 2 сарын хугацаанд чанар сайтан засварласнаар ийнхүү Дэлгэрхаан сумын ЗДТГ шинэ тохилог гурван давхар байртай боллоо.
Тамгын газрынхан шинэ байрандаа төрийн үйлчилгээг иргэддээ чирэгдэлгүй шуурхай хүргэх зорилгоор “Нэг цэгийн үйлчилгээ”-ний танхим нээжээ. Мөн төрийн ёслол хүндэтгэлийн өрөөндөө Монголын нууц товчооны 750 жилийн ойгоор Монголд анх удаа бүтээн залсан төрийн есөн хөлт цагаан тугийг байрлуулсан байна.
80 жилийн ойгоо энэ жил тэмдэглэсэн тус сум ийнхүү тамгын газрын шинэ байртай болсноос гадна ахмадууддаа зориулсан амралт чөлөөт цагийн байр барьж ашиглалтад оруулсан байна.