Европын Төвбанкинд найдах эсэхийг хэлэлцэхээр болов

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

Европын Төвбанкинд найдах эсэхийг хэлэлцэхээр болов

Германы Канцлер Ангела Меркель, Францын Ерөнхийлөгч Никола Саркози нар өнгөрсөн баасан гаригт уулзаж, еврогийн бүсийн орнуудыг хямралаас гаргахад хамтарсан санал оруулах талаар зөвлөлджээ. Тэд шийдвэрт хүрснийхээ дараа Италийн Ерөнхий сайд Марио Монтитой уулзсан байна. Ангела Меркелийн хэлж буйгаар, европчуудын гол найдлагаа тавьж байгаа Европын Төвбанк асуудлыг шийдвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэж чадахгүй аж. Түүний оронд улс онууд эдийн засгаа нэгтгэх ёстой гэжээ. Энэ саналыг Франц, Итали улс дэмжихээр болсон бөгөөд энэ долоо хоногт бусад орны удирдлагууд уулзаж нэгдлийн талаар зөвлөлдөх юм байна.

Гэхдээ Италийн Засгийн газрын бондууд олон улсын зах зээлд унаж эхэлсэн байна. Энэ нь Сильвио Берлускони суудлаа хүлээлгэн өгсөнтэй холбоотой бөгөөд одоогийн Засгийн газар бондын өрийг төлж чадах эсэхэд хөрөнгө оруулагчид эргэлзэж байгаа аж.

Г.Амартүвшин

"Өдрийн шуудан" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж