Хятад, Япон хамтран эрчим хүчний асуудлыг шийдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

Хятад, Япон хамтран эрчим хүчний асуудлыг шийдвэрлэнэ

БНХАУ, Япон улс өнгөрсөн бямба гаригт байгаль экологи, хүрээлэн буй орчныг хамгаалахад чиглэсэн 51 төсөлд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Эдгээр төслийн хүрээнд эрчим хүчний аюулгүй эх үүсвэр, дулаан хэмнэлт зэргийг шийдвэрлэх аж. Ялангуяа, салхи, далайн усыг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх боломжийг эрэлхийлж, уран, нүүрсний хэрэглээг халах талаар төслүүдэд нарийн тусгасан гэнэ.

Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны тэргүүн Жьян Пин энэ талаар “Манай улсын хүчирхэг зах зээлтэй Японы технологийн үсрэнгүй хөгжлийг хоршуулбал хүн төрөлхтнийг заналхийлж буй эрчим хүчний доголдлоос гарах арга замыг тодорхойлж чадна. Дэлхийн маш олон орон уур амьсгалын өөрчлөлтөд нэрвэгдэж байгаа тул эдгээр төслийг нэн яаралтай ажил хэрэг болгох хэрэгтэй” гэжээ.

Г.Амартүвшин

"Өдрийн шуудан" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж