
“Cashmere Workshop” брэнд Монголын ноолуурын зах зээлд хараахан нэвтрээгүй байсан “Сваровский” шигтгээ болон, үнэт чулуугаар гоёлын загваруудаа чимэглэдэг онцлогтой. Хамгийн гол нь бүсгүйчүүдийн сонирхсон өнгө загвараар хүссэн чимэглэлийг нь хийж үйлчилдэг бөгөөд үйлчлүүлэгч бүрийн захиалгыг тусгайлан авдаг юм. Энэ удаа шинэ жилийн баярт зориулсан коктейль шоунд зориулсан даашинзуудад АНУ-аас захиалан авчирсан торон болон шүрэн чимэглэл, “Сваровский” шигтгээг суулгаж өгснөөрөө дахин давтагдашгүй ур хийцтэй болсныг зохион байгуулагчид онцолж байлаа.
Т.Маша