Тоглолтын дараа Сэр Алекс Фергусон “Чичаритод гоол оруулах дөрвөн боломж гарсан. Хоёрдугаар үед бид өрсөлдөгчөөсөө илт илүү тоглож, дарамт үзүүлж байлаа. Рио Фердинанд бөмбөгийг цэвэрхэн тасалсныг хүн бүр харсан байх. Уг нь эхэндээ талбайн шүүгч булангийн цохилт заасан ч хажуугийн шүүгч пенальти заахыг шаардсан. Гэтэл ерөнхий шүүгч нь туслах шүүгчдээ захирагдчих юм” гэж ярьжээ.
Харин лигийг ганцаар тэргүүлж буй “Сити” “Ливерпуль” багийн талбайд зочлон, 1:1-ийн харьцаатай тэнцлээ. Улирлын эхнээс өрсөлдөгчдөө илт давуу хожиж буй “Сити” энэ тоглолтод төдийлөн илүүрхэж чадсангүй. Тоглолтын хоёрдугаар хагаст сэлгээгээр талбайд гарсан Марио Балотелли ердөө долоон минут тоглохдоо хоёр шар хуудас авч, талбайг чөлөөлсөн нь тэнцээгээр өндөрлөснөөс илүү гадны спортын сайтуудын нүүрийг “чимжээ”.
“Марио Балотелли буруу үйлдэл хийсэн нь үнэн. Гэхдээ шар хуудас өргөхөөр хэмжээний алдаа байсан гэж бодохгүй байна. Би тоглолтын үр дүнд сэтгэл хангалуун байна. Энэ цэнгэлдэхэд хожил авна гэдэг хэцүү. Хамгийн гол нь бид Премьер лигт нэг ч хожигдоогүй яваа нь сайхан хэрэг. Хүнд хэцүү тоглолтын турш багаа аварсан Жо Хартдаа баярлалаа” гэж Роберто Манчини хэлжээ.
Ливерпуль – Ман Сити 1:1
Гоол: Адам 33 – Компани 31
Ливерпуль: Рейна, Жонсон, Шкртел, Аггер, Хосе Энрике, Лукас, Адам, Кюйт (Кэрролл 84), Хендерсон, Даунинг, Суарес
Ман Сити: Харт, Ричардс, Компани, Лескотт, Клиши, Барри, Милнер, Сильва (Коло Туре 90+1), Яя Туре, Насри (Балотелли 68), Агуэро (Жеко 81)
Харин “Челси” талбайдаа “Волвес”-ийг хүлээн авч, 3:0-ийн харьцаатай хожлоо. Харин “Арсенал”-ын талбайд “Фулхэм” зочлон 1:1-ийн харьцаатай тэнцсэн. Лондон хотын дерби тоглолтод Томас Вермайлен хоёр гоол оруулсан. Тоглолтын 68 дахь минутад хаалгандаа авто гоол хийсэн бол 82 дахь минутад эсрэг багийн хаалганд гоолдож, тооны харьцааг тэнцүүлжээ.