БНСУ дахь монголчууд спортоор өрсөлдөв

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

БНСУ дахь монголчууд спортоор өрсөлдөв

Монгол Улс тунхагласны 87 жилийн ойн баярыг тохиолдуулан БНСУ-д сурч, ажиллаж, амьдарч буй монголчуудын дунд хүчит бөхийн барилдаан, сагсан бөмбөгийн тэмцээнийг Тэжон хотноо зохион байгуулжээ. “Монгол даатгал” компани, Тэжон хот дахь залуус хамтран зохион байгуулсан тус арга хэмжээнд сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэй 18, эмэгтэй зургаан баг оролцсон байна. Улмаар Сөүл хотын эрэгтэйчүүдийн “Найзууд” баг, мөн Сөүл хотын эмэгтэйчүүдийн “Харцага” баг түрүүлж, нэг сая воны шагнал гарджээ.

Харин хүчит бөхийн барилдаанд 32 бөх зодоглосны дунд улсын начин, аймгийн арслан, заан, начин цолтнууд ч байв. Барилдаанд БНСУ-ын найман хотоос бөхчүүд ирж, оролцсоноос гадна Монголоос улсын начин Б.Амарзаяа, аймгийн арслан Х.Мэндбаяр, Н.Адъяабат нарын бөхчүүд оролцжээ. Барилдаанд улсын начин Б.Амарзаяа түрүүлж, аймгийн арслан Н.Адъяабат үзүүрлэв. Харин их шөвөгт аймгийн начин н.Ганхуяг, сумын заан н.Мөнхбат нар шалгаран үлдсэн байна.

Эх сурвалж: www.undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж