МАН-ын Бага хурал завсарлав

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

МАН-ын Бага хурал завсарлав

МАН-ын Бага хурлын хоёрдугаар хуралдаан завсарлаад байна. Тус хуралдаан үдээс хойш 14.30 цагт үргэлжлэх юм. Түүгээр МАН-ын гишүүний Ёс зүйн дүрмийн талаарх хэлэлцүүлгээ үргэлжлүүлж, улмаар батлах юм. Үүний дараа зохион байгуулалтын асуудал руу орно. Эх сурвалжуудаас авсан мэдээллээр бол энэхүү зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх шатанд хоёр эмэгтэйг нарийн бичгийн даргаар томилуулах гэнэ. Үүнд TV-5 телевизийн зөвлөх Р.Сарангэрэл, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа  нарыг Бага хурлын гишүүдэд санал болгуулж батлуулна гэх сураг байна. НАМЭХ-ноос нийт таван эмэгтэйг санал болгосноос Удирдах зөвлөлийн хуралдаанаар хоёр нь дэмжлэг хүлээжээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж