Хэн хүний сайн мэдэх Дарьганга нутгийн ариун шүтээн Алтан-Овоо, Шилийн богд жагсаалтын нэгдүгээрт бичигджээ. Түүний удаа археологийн ховор олдворууд бичигдсэн бол монголдоо цорын ганцханд тооцогддог Хунгийн чуулган, Сүхбаатар нутгийн нэрийн хуудас болсон Хурдан хүлгүүд, Дорнод Монголыг холбосон үзэсгэлэнт Хялганат тал, Дарьгангын уран дархан Ш. Монхооройн Модон оёдлын машин буюу өдгөө аймгийн Угсаатны зүйн музейд хадгалагдаж байгаа 13-14-р зууны үеийн Хүн чулууд, Дарьгангын мөнгөн урлал зэрэг хүний гараар болон байгалийн онгон дагшин бүтээлүүд найман гайхамшгийн тоонд багтжээ.
Ийнхүү Сүхбаатарчууд найман гайхамшгаа тодруулж, бахархан дурсах, бахдан бишрэх зүйлсээ арвижуулсаар байна.