Хэнтий аймгийн ЗДТГ-аас Авлигатай тэмцэх газарт хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргагч нарт зориулсан сургалт авах хүсэлт гаргасны дагуу тус газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтан, комиссар П.Билгүүн энэ сарын 21-23-ны өдөр төсвийн 25 байгууллагын 280 төрийн албан хаагчдад хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах талаар нарийвчилсан сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтанд хамрагдсан төрийн албан хаагчид ХОМ-5 хүснэгтийг хэрхэн гаргах болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагчийн эрх үүрэг, зөрчил гаргасан тохиолдолд ногдуулах хариуцлага зэрэг олон чухал мэдээллүүдийг тус сургалтаас авлаа. Түүнчлэн хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргагч нар ХОМ-5 хүснэгтийг бөглөхөд хүндрэлтэй, ойлгомжгүй зүйл гарвал Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн 70112469, 70112468 утсаар зөвлөгөө авч болох ба Авлигатай тэмцэх газрын талаар мэдээлэл авахыг хүсвэл www.iaac.mn хаягаар орж мэдээлэл авах боломжтой юм байна.
И.Байгальмаа