“Талын монгол аялгуу” тоглолт боллоо

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

“Талын монгол аялгуу” тоглолт боллоо

Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулагдаж буй юм. Түүний нэг нь гэж хэлж болох “Солонгос дахь Монголын жил”-ийн хаалтын арга хэмжээнд зориулсан “Талын монгол аялгуу” тоглолт  арваннэгдгээр сарын 25-нд БНСУ-ын Үндэсний театрын “Тэнгэр” танхимд амжилттай зохион байгуулагдав. Тус арга хэмжээг Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Ч.Куланда нээснээр тоглолт эхэлсэн бөгөөд тоглолтыг БНСУ-ын Соёл, Биеийн тамир, Аялал жуулчлалын яамны дэд сайд Квак Ён Шиг болон Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Д.Гэрэл, албаны бусад хүмүүс, БНСУ-д ажиллаж амьдарч байгаа монголчууд үзэж сонирхлоо. Тоглолтод “Хөсөгтөн”, “Sweetymotion”, “ВХ”, “Лемонс”, “Hot spot” хамтлаг, “Монгол костюмс” үндэстний хувцас судлалын төв оролцов. “Талын монгол аялгуу” тоглолтыг монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат найруулжээ.

 Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж