Ёс зүйн дүрмийг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

Ёс зүйн дүрмийг хэлэлцэж байна

МАН-ын Бага хурлын хоёрдугаар хуралдаанаар МАН-ын гишүүний Ёс зүйн дүрмийг хэлэлцэн батлах ёстой бөгөөд дүрмийг шинэчлэн батлах болсон үндэслэл шалтгааныг тус намын Хяналтын ерөнхий хорооны дарга Л.Дондог танилцууллаа.
 
МАН-ын гишүүний Ёс зүйн дүрмийг 2007 оны наймдугаар сард баталж байсан аж. Ингэхдээ Хяналтын ерөнхий хороогоор Ёс зүйн дүрмийг хэлэлцээд баталж байжээ. Түүн дотор зааснаар Ёс зүйн хороог 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж Хяналтын ерөнхий хорооны дарга нь удирдаж байхаар тусгаж өгсөн. Олон улсын жишгийг харвал намын гишүүний Ёс зүйн дүрмийг нийт гишүүдээрээ батлуулж мөрдүүлдэг. Тиймээс энэ удаад МАН-ын гишүүний Ёс зүйн шинэчилсэн дүрмийг Бага хурлын гишүүдээрээ батлуулж мөрдүүлэхээр болсон нь энэ аж. Мөн өмнө баталж байсан МАН-ын гишүүний Ёс зүйн дүрэм нь ерөнхий байсан, харин одоо нэлээд тодорхой зүйлүүдийг тусгаж өгсөн. Нийт найман зарчмыг мөрдлөг болгож буй. Үүнд эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, хариуцлага, хүний эрх эрх чөлөөг хангах гэх мэт нийт найман зарчмыг мөрдөж ажиллахыг үүрэг болгожээ. МАН-ын гишүүний Ёс зүйн дүрмийг намын даргаас гишүүд хүртэлх бүх шатныхан мөрдөж ажиллах юм. Энэхүү Ёс зүйн дүрэмтэй холбоотой асуудлаар гишүүд санал шүүмжлэл өрнүүлнэ. Гэхдээ хуралдаан хаалттай үргэлжилж байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж