Дорнод аймгийн Онцгой комисс хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

Дорнод аймгийн Онцгой комисс хуралдлаа

Өнгөрсөн долоо хоногт Дорнод аймгийн Онцгой комисс хуралдлаа. Эрт цас орсноос аймгийн хэмжээнд цасан бүрхүүл тогтож, өвөлжилт хүндэрч болзошгүй болсон учир зарим яаралтай арга хэмжээ авах шийдвэрийг тус хуралдаанаас гаргажээ. Энэ жил тус аймгийн хэмжээнд 1,3 сая мал өвөлжиж, хаваржина. Тиймээс эхний ээлжинд аймагт байгаа өвс тэжээлийг иргэд худалдан авч нөөцлөх ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэсэн санал хурлын үеэр гарчээ. Мөн мал өвөлжилт хүндэрч болзошгүй байгаагаас гадна хот доторх болон сумд руу чиглэсэн зам харгуйн асуудал ч хүндхэн байгаа аж. Халтиргаа гулгаа ихтэй энэ үед мотоциклийн хөдөлгөөнийг хориглосон захирамжийг аймгийн Засаг дарга гаргасан байна. Түүнчлэн, такси, тээврийн жолооч нар ямар ч бэлтгэлгүй хөдөө замд гарч цасанд боогдон сууж, хаа хаанаа хүндрэл учруулдаг тухай ч хурал дээр яригдсан. Энэ төрлийн зөрчил гаргасан жолооч нарт хариуцлага тооцох талаар ч Засаг дарга санал орууллаа. Энэ удаагийн хуралдаанаар аймгийн өвөлжилтийн нөхцөл байдал, халдварт шар өвчний дэгдэлтийг хэрхэн бууруулах, траншейд амьдардаг хүмүүсийн тоог гаргах, ундны усны хомсдолтой байгаа “Буйр” хорооллын асуудлыг мэргэжлийн байгууллага анхааралдаа авах, хот доторхи замын цэвэрлэгээг хэрхэн хийх гэхчлэн цаг үеийн чухал асуудлаар санал солилцож, гагцхүү түүнийг ажил хэрэг болгохыг аймгийн удирдлага холбогдох хүмүүст үүрэг болгожээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж