Цагдаа, дотоодын цэргийн 188 алба хаагч цол нэмлээ

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

Цагдаа, дотоодын цэргийн 188 алба хаагч цол нэмлээ

Монгол Улсын тусгаар тогтнолыг тунхагласны 87 жилийн ойг тохиолдуулан ЦЕГ-ын даргын тушаалаар цагдаа, дотоодын цэргийн 188 алба хаагчийн цолыг ахиулав.

Хурандаа цолоор Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын дарга Ц.Отгонбат, дэд хурандаа цолоор УМБГ-ын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөн байцаагч Б.Даваадалай нарын 10 алба хаагч, хошууч цолоор Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн Олон нийттэй харилцах ахлах байцаагч Н.Болортуул, Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн Төмөр зам дахь цагдаагийн тасгийн дарга Лхагвасүрэн нарын 21 хүн, ахмад цолоор 39, ахлах дэслэгч цолоор 96 хүн шагнуулсан байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж