Хан-Уул дүүрэг нийслэлийн дүүргүүдээс анх удаа “Цахим дүүрэг” хөтөлбөр хэрэгжүүлэн, иргэдэд төрийн үйлчилгээний талаарх мэдээллийг цахим байдлаар өгч, өргөдөл, гомдол, саналыг онлайнаар хүлээн авч, хянах боломжтой болсон билээ. Хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын эхний үе шатны хэрэгжилтийг УИХ-ын гишүүд, нийслэл, дүүргийн удирдлагууд болон холбогдох албан тушаалтан, олон нийтэд тайлагнах арга хэмжээ өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 28-нд Хан-Уул дүүргийн Соёлын ордонд 14.00 цагаас эхлэх юм байна.
Т.Маша