Евро шинэ он үзэхгүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

Евро шинэ он үзэхгүй гэв

Европын холбооны эдийн за­саг энэ оны босгон дээр уналтад орно гэдгийг Европын сэргээн босголт хөгжлийн банкны экс тэргүүн Жак Аттали Bloomberg агент­лагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.

 Дэлхийн топ эдийн засагчид дээрх таамаглалтай санал нэг байгаа ч улс орны тэргүүлэгчид байдлыг тогтвортой байлгахын тулд гутранги зүйл ярихыг хориглон өнөөг хүрчээ.

Жак Аттали “Европын холбооны орнуудын эдийн засагт төгсгөл ирэх нь тодорхой болсон. Грек, Испани, Португал тэргүүтэй орнууд дампуурсны улмаас холбоог араасаа чирсэн. Өнөөдөр хутганы ирэн дээр байгаа Италиас Европын ирээдүй шууд хамааралтай болоод байна. Бидний үзэж буйгаар евро шинэ оныг үзэхгүй л болов уу. Европын холбоо хямралыг тэсч гарах магадлал дөнгөж 50 хувьтай байна шүү дээ” хэмээв.

Мэргэжилтнүүдийн тоо­цоолс­ноор хямралыг Ев­ропын холбооны түвшинд ярилцаж, дорвитой арга хэмжээ авахаас гадна  Европын тэргүүлэх орнууд Италийн Засгийн газартай нягт холбоотой ажиллаж, харилцан дэмжлэг үзүүлснээр еврог аварч чадах аж.

Ж.Даш

"Өдрийн шуудан" сонин

   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж