“Домог” хамтлагийн анхны тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

“Домог” хамтлагийн анхны тоглолт болно

Үндэсний хөгжмийн “Домог” хамтлаг анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тус хамтлаг нь энэ жил таван нас хүрч байгаа бөгөөд энэ сарын 30, ирэх арванхоёрдугаар сарын 1-нд хоёр өдөр тоглолт хийх юм. Тэд 2007 онд “Домог”, “Миний зүрхний аялгуу”, 2009 онд “Биширтүгэй, Айтугай” гэх гурван цомог гаргажээ. Тэдний удахгүй болох тоглолт хоёр хэсэгтэй бөгөөд эхний хэсэгт язгуур үндэсний урлагийн тоглолт, хоёрдугаарт сонгодог болон орчин үеийн хөгжимтэй хосолсон бүтээлүүд эгшиглэх юм байна. Тоглолтод  “Хурд” хамтлаг, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат, “Улаанбаатар” чуулгын бүжигчид, Улсын филармонийн симфони найрал хөгжимчид оролцох аж. Тасалбарын хувьд 20000 төгрөгний үнэтэй төдийгүй, “Домог” хамтлагийн цомог дагалдах юм.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж