
Сэжигтэн Б.Эрдэнэбилэг гэгч С.Гантулгын хамтаар 2009 оны нэгдүгээр сард хүний аминд халдаж, дээрэм, танхай, хүчингийн хэрэг үйлдсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа ч өнөөдрийг хүртэл хэрэг нь шийдэгдээгүй байсан юм. Гэтэл Б.Эрдэнэбилэг хэрэгт сэжиглэгдэж байх хугацаандаа буюу наймдугаар сарын 26-нд дахин гурван хүний амь насанд халдсан хэрэгт холбогдсон. Шүүгдэгч Б.Эрдэнэбилэг, Ш.Гантулга нарт холбогдох эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.6, 91.2.7, 91.2.10, 91.2.12, 91.2.15, 91.2.16, 126.2.1, 147.2, 181.2.1, 181.2.5, 216.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд, хэргийг хаалттай хэлэлцэнэ. Хуралдаанд Улсын яллагчаар О.Мөнхбаатар, даргалагч шүүгчээр Б.Сарантуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Одонтунгалаг, Н.Намжилжав, хохирогчийн өмгөөлөгч Н.Энхбаатар, иргэний нэхэмжлэгчийн өмгөөөлөгч З.Төмөрхүү, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Занданбат, хохирогч Ж.Хонгор, Н.Нарангэрэл, иргэний нэхэмжлэгч Б.Энхзул нар оролцох юм байна.