Английн хатан хаан II Элизабетаас ч илүү алдартай охин Сури Круз саяхан мөсөн дээр гулгаж сурчээ. Холливудын жүжигчин Том Круз Пенсилванийн Питтсбург хотод кинонд зураг авахуулаад завгүй байсан ч амралтын өдөр эхнэр Кэти Холмс, охин Сури нарын хамт мөсөн гулгуурын талбайд өдрийг өнгөрүүлжээ. Таван настай Сури аавынхаа гараас чанга гэгч нь барин, ихэд сурамгай гулгаж байжээ. Хацар нь улаа бутарч, халууцталаа гулгасан аав, ээж, охин гурав орой нь дэлгүүр хэссэн байна. Дашрамд сонирхуулахад, 2006 онд цуутай хуримласан Том Круз, Кэти Холмс нар хэд хоногийн өмнө Италид хуримынхаа таван жилийн ойг тэмдэглэжээ. “Биелэгдэшгүй даалгавар” киноны од Том одоо цэргийн мөрдөгч Жэк Ричерийн тухай “One Shot” кинонд тоглож байгаа юм байна.
Н.Энх