Араб лиг Сирийн эсрэг хориг тавив

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

Араб лиг Сирийн эсрэг хориг тавив

Араб лиг Сирийн эсрэг хөрөнгө оруулалт, фондын хориг тавьжээ. Тус улсад өрнөсөн улс төрийн хямралаас болж амиа алдсан хүний тоо 3,500 хүрсэн гэж НҮБ-ын шинжээчид мэдэгджээ. Сирийн эрх баригчдыг улс оронд нь өрнөсөн эмх замбараагүй байдал, хүчирхийллийг зогсоох арга хэмжээ аваагүй, эсэргүүцэгчдийн эсрэг гал нээсэн гэж буруутгаж байгаа юм. Энэ сарын эхээр Араб лигийн гишүүн орнууд тус оронд сүүлийн хэдэн сар үргэлжилж буй хүчирхийллийг зогсоох арга хэмжээ аваагүй Сирийг лигээс хасах шийдвэр гаргасан юм. Каир хотод болсон Араб лигийн дээд хэмжээний уулзалтын үеэр лигийн гишүүн 19 орны гадаад хэргийн сайдууд Сирийн эсрэг хориг тавихыг зөвшөөрсөн байна. Сирийн эрх баригчид тус улсад болж буй улс төрийн хямрал, нөхцөл байдлыг нүдээр үзэх гэсэн Араб лигийн 500 шинжээчдийг хүлээн авахаас татгалзсан тул дээрх шийдвэрийг гаргасан юм. Сирийн гадаад хэргийн сайд Валид аль – Муаллем Араб лигийн шийдвэрийг тус улсын улс төрийн зөрчлийг дэвэргэж буй хэрэг гэжээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж