Зууны манлай эстрадын дуучин Сараагийн “Аргагүй Монгол аялгуу” орон нутгийн аялан тоглолтын аравдугаар сарын 14-нөөс эхлэн энэ сарын 22-нд Архангай аймгийн Өгийнуур сумын Соёлын ордонд өндөрлөлөө. Түүний баруун бүсийн аялан тоглолт ийнхүү хүйтэн цас, жиндүү салхийг ажрахгүй орон нутгийн иргэдэд хүрлээ. “Аргагүй монгол аялгуу” аялан тоглолтын багийнхан 20 гаруй шижигнэсэн залуусын бүрэлдэхүүнтэйгээр аймгийн төвөөс алслагдсан сумдад хүртэл ажралгүй хүрч, монгол орны баруун хязгаарыг монгол аялгуутай поп дуугаар амьсгалуулууллаа. “Аргагүй Монгол аялгуу” аялан тоглолтын “дайчид” арваннэгдүгээр сарын 28-наас зүүн бүсийн аймгуудыг зорих юм. Тэднийг угтаж аваарай.
А.Зул