Талийгаачийн шарилыг гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

Талийгаачийн шарилыг гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ

Замын-Үүд, Улаанбаатар чиг­лэлийн 275 дугаар галт тэргэнд өнгөрсөн пүрэв гарагт хүн нас барсан хэрэг гарсан. Үүний улмаас тус галт тэрэг хуваарьтай ца­гаа­саа цаг гаруй хоцорч хө­дөл­сөн юм байна. Учир нь талийгаач галт тэрэг хөдлөхөөс өмнө нас барсан тул Төмөр замын цаг­даа­гийнхан галт тэргэнд цаг гаруй үзлэг хийсэн хэмээн эх сурвалж мэ­дээлж байна. Одоогоор уг хэр­гийг Замын-Үүдийн цаг­даа­гийн хэлтсийнхэн шалгаж бай­гаа аж. 275 дугаар галт тэргийг өн­гөр­сөн баасан гарагийн өглөө Улаанбаатарт ирэхэд талийгаачийн ар гэрийнхэн шарилыг нь тосож ав­сан байна. Талийгаач нь галт тэргэнд ганцаараа явж байсан бөгөөд Улаанбаатар хотын харьяат, 51 настай Г гэгч байсан аж. “Тэр­бээр нас барах үедээ биедээ ямар нэгэн ил харагдах гэмтэл, шарх­гүй байсан учир өвчний улмаас амьсгал хураасан байж болзошгүй” гэж шүүх эмнэлгийн шинжээчид  дүгнэж буйг албаны хүмүүс мэдээлсэн юм. 

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж