Монголчууд ажилтай болох боломж бий | News.MN

Монголчууд ажилтай болох боломж бий

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

Монголчууд ажилтай болох боломж бий

"Ажлын сайнаар амьдрал өөдөлнө" уралдаанд:

“Ажилд авна” гэх зар энд тэндгүй үзэгдэх болж. Өөрөөр хэлбэл, монголчуудад хийх ажил их байгаа гэсэн үг. Гэтэл иргэдээ ажил төрөлтэй болгохын тулд төсвөөсөө асар их хөрөнгө зарцуулж, шинээрээ шахуу байгаа зам, барилгыг нэмж засварлах замаар ажлын байр бий болгодог жишээ гадны орнуудад цөөнгүй бий. Тэдэнтэй харьцуулахад Монгол Улс хөгжиж байгааг ажлын байрны эрэлт их байгаагаар тодорхойлж болно. Манай улсын хэмжээнд ойрын зургаан сарын хугацаанд байнгын болон түр ажлын байрны тоо хэмжээ 7.4 хувиар өсөх төлөвтэй байгааг Хөдөлмөрийн төв биржийн судалгаа харуулсан. Бусад салбартай харьцуулахад зочид буудал, рес­торан үйлчилгээний салбар дахь хүлээлт хамгийн их байгаа бол уул уурхайн салбарт хамгийн бага буюу байнгын ажлын байр 4.9 хувиар өсөх төлөвтэй байна. Гэтэл сүүлийн үед уул уурхайн салбар хүмүүсийн сонирхлыг хамгийн их татах болжээ. Мэдээж хэрэг үүнд дундаж цалин 430 мянган төгрөг байгаа үед энэ салбарынхан дунджаар 750 мянган төгрөг авч байгаа нь нөлөөлсөн. Түүнээс гадна уул уурхайнхны цалингийн өсөлт 45 хувьтай байгаа нь асар өндөр үзүүлэлт юм.

Монголын эдийн засаг ирэх онд 25 хувиар өснө гэх мэдээллийг Сангийн яамнаас гаргасан. Цааш­лаад Оюутолгой, Тавантолгойн ордууд ашиглалтад орж гэмээнэ үйлдвэрлэлийн салбарт хурдацтай өсөлт ажиглагдах нь тодорхой. Эдийн засгийн энэхүү тааламжтай цаг үеийг иргэдээ ажлын байртай болгох, ажилгүйдлийг бууруулахад оновчтой ашиглах нь зөв юм. Өнөөдрийн байдлаар Хөдөлмөрийн биржид бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 40 мянгад хүрээд байна. Монгол Улсын хөдөлмөрлөх насны иргэдийн тоо 1.1 саяд хүрсэн. Тэдгээрийн 50 гаруй хувь нь 16-35 насны залуус. Өөрөөр хэлбэл, нийт хүн амын өсөлтөөс хөдөлмөрийн насныхны өсөлт илүү хурдан байна. Энэ байдал ойрын 10 жилийн турш үргэлжлэх төлөвтэй байгаа юм. Ямар ч байсан ажлын байр, ажиллах хүчин аль, аль нь цаашид улам ихсэх нь. Тэгэхээр ажилгүйдлийг бууруулах бүрэн боломж байна гэсэн үг. Харин өнөөдөр ажилгүйдэл их байгаагийн шалтгаан нь ажил олгогч, ажилтан хоёр хоорондоо холбогдож чадахгүй байгаагийн дээр мэргэжлийн бо­ловсон хүчин дутмаг байдагтай холбоотой.

Эндээс юун түрүүнд чадварлаг мэргэжилтнүүдийн тоог олон бол­гох шаардлага урган гарч байна. Тухайлбал, зөвхөн Оюутолгойн тө­сөлд л гэхэд 3300 ажилчны хэрэгцээ гарсан. Гэтэл тэднийг шууд сонгон шалгаруулья гэхээр шалгуурт тэнцэх хүн тун цөөхөн. “Ажилтан авна” гэж хэчнээн зар тавиад ч нэмэргүй. Харин энэ асуудлыг шийдэхийн тулд төрөөс шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Тухайн салбарт суралцаж буй оюутнуудад сарын 108 мянган төгрөгийн тэтгэмж, хоол, унааны мөнгийг нь өгөх замаар өнөөх “3300”-ийн нэг болгохоор бэлтгэж эхэлсэн. Ерөнхий боловсролын сургууль төгссөн, эрүүл мэндийн асуудалгүй, IQ-ийн түвшин боломжийн байх зэрэг энгийн шаардлагуудыг тавьж байгаа юм. Цаашлаад ер  нь уул уурхайн салбарт шаардлагатай байгаа мэр­гэжилтнүүдийг бэлтгэхийн тулд дунд сургуулийн ахлах ангийнханд нь энэ төрлийн боловсрол олгохоор сургалтын хөтөлбөрт оруулж өгчээ. Мөн зөвхөн нийслэл гэлтгүй аймаг, орон нутгийн хөдөлмөрийн эрэлтэд тулгуурлан квот тогтоосон юм. Оюутолгойн дараа Тавантолгой, Сайн­шандын аж үйлдвэрийн цог­цолбор, төмөр зам, цахилгаан станц гарч ирнэ. Түүний боловсон хүчнийг бэлтгэх асуудал ч бий болж байгаа юм.

Энэ онд манай улсын төсвөөс нэлээд хөрөнгийг мэргэжлийн бо­ловсрол, сургалтын салбарт зар­цуу­лахаар болсон. Оюутолгой-3300 төсөл, Сингапур Политехник интер­нэйшнл, Азийн хөгжлийн банк­ны “Боловсролын хөтөлбөр -3”, “Койка” гэх мэт олон төсөл хөтөлбөр хэрэгжиж, түүний хүрээнд нийт 46.3 мянган суралцагч бэлтгэгдэж байна.

Ажилгүйдэлд нөлөөлж буй өөр нэг шалтгаан бол ажилтан, ажил олгогчийг холбосон мэдээллийн сүл­жээ хомс байх явдал. Монголд зах зээлийн албан ёсны статистик тоон мэдээллийг Үндэсний статистикийн хороо, Хөдөлмөр, халамж үйл­чилгээний газраас нэгтгэн гаргасаар ирсэн. Гэхдээ хөдөлмөрийн зах зээлтэй холбоотой өдөр тутмын мэ­дээлэл, өөрөөр хэлбэл, хаана ажлын байр байгаа вэ гэх мэт нь ам дамжин тархах, эсвэл хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжин хүмүүст хүрдэг байдал төлөвшчихсөн. Энэ нь албан ёсны байж чаддаггүйн дээр хүртээмжтэй талаасаа төдийлөн оновчтой болдоггүй. Энэхүү сул талыг нь арилгахын тулд орчин үеийн мэдээллийн технологид тулгуурлан “Хөдөлмөрийн зах зээлийн бүртгэл, мэдээллийн улсын нэгдсэн сан” бүрдүүлэх ажлыг яаралтай эхлэхээр болсон юм. Үүгээр дамжуулж ай­маг, орон нутгийн Засаг дарга, хө­дөлмөр халамж үйлчилгээний мэр­гэжилтнүүдэд ажиллах хүчинтэй хол­боотой хөдөлмөрийн зах зээлийн талаарх мэдээлэл бүрэн хүрэх боломжтой болно. Ажилгүйдлийн түвшинг нарийвчлалтай гаргаж чаддаггүй манай орны хувьд энэ маш хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой. Засгийн газраас зохион байгуулсан “Хөдөлмөрийн үндсэн чуулган” гэх мэт арга хэмжээ нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, тэднийг холбох арга замыг тодорхой болгох нэг алхам болжээ.
Ингээд бүх зүйл “оkey” болох нь гэтэл дахиад өөр асуудал гараад ирэв. Энэ бол ажил олгогч, ажилтан хоёрын хооронд гардаг зөрчил. Шинээр ажилд орж буй хүн ажилдаа өөриймсөг хандахгүй, ачаалал даа­даггүй, тогтвортой ажилладаггүй, ажлын хариуцлага, хувийн сахилга бат муу байх нь тийм ч цөөхөн тохиолддоггүй. Тэр ч бүү хэл гадаад хэлний мэдлэг хангалтгүйн дээр ажлаа, цалингаа голох явдал түгээмэл байдгийг судалгаа харуулжээ. Зүй нь бол практик мэдлэг чадвараар хомс хүний хувьд шинэ ажлын байр нь ердөө л “цалинтай дадлага” болдог. Өөрөөр хэлбэл, өдөр тутамд сурч, суралцаж байгаагийнхаа тө­лөө цалин авч байна гэсэн үг юм. Хүмүүст үүнийг ойлгуулах нь чухал болжээ. Ажлын байрны зарууд дээр дээрх шаардлагууд, хувь хү­ний төлөвшил, багаар ажиллах чадвар, ажилдаа өөриймсөг хандах байдал зэргийг тусгаж өгдөг. Энэ нь хөдөлмөрийн зах зээлд мэргэжил боловсролтой, өндөр ур чадвартай мэргэжилтнүүдээс гадна ажилдаа хандах эерэг хандлагатай, зөв тө­лөвшилтэй иргэн хүний хэрэгцээ их байгааг нотолж байна. Энэ талаар хүмүүсийн ухамсрыг төлөвшүүлэх сургалт, арга хэмжээ хийгдэж байгаа. Ямартай ч монголчуудын дийлэнх нь ажилтай болох боломж алхам алхмаар ахисаар байна. 

Т.Элиса

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2011-11-28 182.160.28.126

3 машин аваад өөрөө эзэн болж давхар ажиллаж сонинд зар өгч ажилд авч байна гээд нөгөө л монгол монголоо шоглодог арга хийнэ тэрэнд нь өөрсдөө ороод хүн оруулсан юм шиг гомдоллоод янз бүрийн яриа гаргана нэг иймэохүү ажлын байр олонхи нь тэрийн нээх олон ажлын байр манайд байдаг гэж ойлгогдог

Avatar

Зочин 2011-11-28 182.160.28.126

ажилд авна гэсэн зажнаас өөр кар байхгүй гэвэл үнэн яагаад гэвэл шинэ ажлын байр нэмэгдэж байгаа юм ерөөсөө байхгүй одоо бага цалинтайч байсан ажил орьё гээд ордог гэвч орсон ажил нь цалин гэж ор нэр төдий тэгээд ч эзэд нь бага цалингаар ахиухан хийлгэж цагын уртасгаж байгаад тэр хүнийг хашрааж дарамтлаж байгаад халдаг цаана нь бүр ажилгүйн бэлэн ганц хоёр сар гүрийж байгаад бас л халагдана дарга ойлгомжтой халагдаагүй байхад нь зар өгсөн л байна ойлгомжтой бас нэг зар таван толгойд очоод өөрөө ажилд ороод жоохон дасахаараа өөр 2-

Avatar

Зочин 2011-11-28 1.58.91.18

Ийм ухаалаг мэдээ уншаагүй уджээ Монгол одоо л хөгжиж эхлэх гэж байндаа

Avatar

www.terguun.net 2011-11-28 203.169.52.166

Та бvхэн шинээр нээлтээ хийж байгаа бvх жанарын киног манайхаас үзэх боломжтой

Avatar

Зочин 2011-11-28 202.126.91.246

607доллар Uuнээс илuu хямдаар Монголд DELL i3 156 3GB RAM 320GB Hard олдохгuй гэдэгт 100 итгэлтэй байна Монголд бэлэн байгаа Мөн олон өөр нөuтбuuк компьютерuuд ч бас байнаТа манайхаар ороод uзээрэйЯагаад 1000zahia c o m -оос бараа худалдан авах нь танд ашигтай вэ Манайх Монголдоо хамгийн хямд нь Хэрвээ та манайхыг хамгийн хямд нь гэдэгт эргэлзэж байгаа бол манай дээр байгаа комьютерuuдийн uнийг uзuuлэлт өнгө uзэмж брэнд нэртэй нь цуг бичиж аваад өөр дэлгuuрuuдээр ороод харьцуулаад хараарай Доод тал нь 50000 төгрөгний зөрuu гарах болов уу 700000 төгрөгний зөрuu гарж байсан тохиолдол байгаа Манайх бuх бараагаа Америкаас оруулж ирдэг бөгөөд бuгд Америк стандардын дагуу uйлдвэрлэгдсэн 100 оригналь цоо шинэ uйлдвэрийхээ баглаа боодол битuuмжлэлтэйгээ байдаг Манайх бuх электрон бараандаа 3 сарын баталгаа өгж байгаа Эцэст нь та манайхаас зuгээр л бараа аваад uз гэж хэлмээр байна Сэтгэл ханамжийн баталгаа 100 байна гэдэгт бид 100 итгэлтэй байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж