Монгол, Унгарын ГХЯ-дын зөвлөлдөх уулзалт өнөөдөр болж байна. Зөвлөлдөх уулзалтыг Монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, Унгарын ГХЯ-ны Орлогч Төрийн нарийн бичгийн дарга Ховари Янош нар удирдан явуулна. Уулзалтын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно.
ЕВРОПЫН ГАЗАР
2011.11.28