Олимп, дэлхийн аваргыг төрүүлсэн Ардын багш Д.Банди боксын тухай онолын ном гаргажээ. Тэрбээр 38 жил боксын дасгалжуулагчийн ажилд зүтгэхдээ бодож, сэтгэж, боловсруулсан дасгалжуулалтын хөтөлбөрөө залуу дасгалжуулагч нарт гарын авлага болгох үүднээс ийнхүү нэгтгэн хэвлүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, Д.Банди багш дасгалжуулагч байхдаа хийж байсан бүхий л тактикаа номон дээр буулгажээ. Дасгалжуулагч нар зориулсан түүний номонд бэлтгэл хийх аргачлал, практик дээр батлагдсан онолууд багтсан байна. Олимпийн аварга Э.Бадар-Ууган, дэлхийн аварга П.Сэрдамба тэргүүтэй олон шилдэг ширэн бээлийтнийг мэргэжлийн төвшинд бэлтгэсэн тэрбээр одоо боксын шигшээ багийн туслах дасгалжуулагч болсон. Дашрамд сонирхуулахад, тэрбээр өөрийнхөө амьдралаас сэдэвлэсэн “Миний ертөнц-2” номоо удахгүй уншигчдын хүртээл болгох ажээ.
Б.Зул