Хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарах болсон энэ үед “Жаст агро” ХХК-ийн “Max Маркет” төв үйлдвэр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Эгзэгтэй цэгийн аюултай байдлыг шинжлэн хянах тогтолцоо” буюу /НАССР/-г энэ оны арваннэгдүгээр сарын 25-нд олон улсын аудитын SGS компаниар шалгуулан тэнцэж, Монголын махны аж үйлдвэрийн салбарт анх удаа амжилттайгаар нэвтрүүллээ. НАССР тогтолцоо нь хүнсний аюулгүй байдлын бүрэн хангаж, хэрэглэгчдийн гар дээр эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүн очих боломжийг бүрдүүлэх, хууль, стандартын шаардлагуудыг хэрэгжүүлэх, хэвшүүлэх, үйл ажиллагаагаа байнга сайжруулах хамгийн үр дүнтэй арга юм. Манай улсын “Хүнсний аюулгүй байдал”-ын үндэсний хөтөлбөрт 2013-2016 онд хүнсний үйлдвэрлэлийн 60 хувьд НАССР тогтолцоо нэвтрүүлэх зорилт тавьсан байдаг бол тус компани энэхүү зорилтыг 2011 онд буюу хоёр жилийн өмнө биелүүлж буй нь энэ юм.
"Улс төрийн тойм" сонин