Ирак улс газрын тос, байгалийн хийн “Shell” компанитай тус улсын өмнөд хэсэг дэх газрын тосны орд газраас байгалийн хий гаргаж авахаар 17 тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ. “Shell” компани нь Иракийн Засгийн газартай хамтын ажиллагааны гэрээ байгуулж буй томоохон компаниудын нэг ажээ. “Shell” тус улсад эрчим хүч үйлдвэрлэхэд нь туслах гэнэ. Тус компани Иракийн Басра муж дахь газрын тосны гурван ордоос байгалийн хий гаргаж авахаар төлөвлөж байгаа юм байна. Гэвч дээрх ордууд дэд бүтцийн асуудлаас болж хаагдсан ажээ. Тус орд газарт өдөрт 700 орчим куб/метр байгалийн хий дэмий шатаж байдаг ажээ. Гэрээний дагуу Иракийн “Басра газ” газрын тос, байгалийн хийн компани эзэмшлийн 51 хувь, Их Британи, Нидерландын “Royal Dutch Shell” компани 44 хувь, “Mitsubishi” таван хувийг эзэмших юм байна. Хамтын ажиллагааны хүрээнд Иракийн дотоодын эрчим хүчний хэрэглээг хангахаас гадна байгалийн хийг экспортлохоор төлөвлөж байгаа юм байна. Ирак 143.1 тэрбум баррель газрын тос, 126.7 триллион куб/метр байгалийн хийн нөөцтэй.
Н.Энх