АН-ынхан суултаа гэрт үргэлжлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

АН-ынхан суултаа гэрт үргэлжлүүлнэ

Нийслэлийн Хан-Уул, Чингэлтэй,
Баянзүрх дүүрэг, Дархан-Уул аймгийн Ардчилсан намын хорооны гишүүд АН-ын
байранд суулт зарлаад багагүй хугацаа өнгөрч байна. Өнөөдөр АН-ын
ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд хандан хэвлэлийн
бага хурал зарласан юм. Харин суулт зарлаж байгаа дүүргийн намын хорооны
гишүүд тус хурлаас өөрсдийн тавьсан шаардлагад тодорхой хариу авна гэж
найдаж байсан аж. Гэхдээ энэ удаад АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга
Д.Эрдэнэбат суугчдад хандаж мэдэгдэл хийсэнгүй, харин Булган аймагт
ажиллаад ирсэн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Үүнээс болж суулт
зарлаад байгаа хүмүүс өнөөдөр хэлэлцэж, АН-ын гадаа гэр барьж суултаа
өргөжүүлэхээр боллоо.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж