“Монгол хүн 2020-Хашаат” хэлэлцүүлэг боллоо

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

“Монгол хүн 2020-Хашаат” хэлэлцүүлэг боллоо

Ардчилсан намаас улс орон даяар зохион байгуулж буй “Монгол хүн-2020” хөтөлбөр сумдад үргэлжилж байна. Энэ сарын 25-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд зохион байгуулагдсан “Монгол хүн 2020” хөтөлбөрөөр Хашаат сумын иргэд орон нутагтаа тулгамдаж байгаа болон цаашид дэмжвэл зохих асуудлынхаа талаар ярилцаж, Хашаат сумын ирээдүй арван жилийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцсэн юм. Хэлэлцүүлэгт нийт 100 гаруй иргэн оролцож, ажилтай орлоготой, аюулгүй орчинтой, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эрх чөлөөтэй  гэсэн үндсэн тавах хэсэгт хуваагдан сумынхаа ирээдүйн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулахад гар бие оролцлоо. Тус сумын амжиргааны гол эх үүсвэр нь уламжлалт мал аж ахуй. Тиймээс хэлэлцүүлэгт малчид олноор оролцож, бэлчээрийн аюулгүй байдлыг хамгаалах, эрчимжсэн  мал аж ахуй эрхэлж, нөхөрлөл хоршоо байгуулан амжиргаагаа дээшлүүлэх, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, мэргэжилтэй боловсон хүчин бий болгохын тулд хүүхдүүдийг багаас нь зөв боловсон  хүмүүжүүлэх зэрэг олон санал гаргаж байлаа.  

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж