120 дугаар цэцэрлэгийн багш хэлэхдээ “Бид эхний ээлжинд 11.00 цаг хүртэл ажил хаялт зарлаж байгаа. Бид энэ талаар олон нийтийн хэвлэлээр мэдээлсэн шүү дээ” гэж хэлээд үүдээ хаачхав. Эцэг эхчүүд харин үүнд бухимдалтай байлаа. 120 дугаар цэцэрлэгийн гадаа олон эцэг эх бухимдалтайгаар зогсч байсан ч гадна талынхаа хаалгыг ч мөн түгжиж хүлээн авахгүй гэсэн байлаа. Эцэг эхчүүд хэлэхдээ “Бид чинь ажилтай хүмүүс шүү дээ. 11.00 цаг хүртэл бид хүүхдээ яах болж байна. Багш нар жаахан учиртай ажил хаях хэрэгтэй байх. Ажил хаяснаас болж ямар нөхцөл үүсэхийг бодолцож байх нь чухал байх” гэж бухимдаж байлаа. Олон эцэг эхчүүдийг бухимдуулсан ажил хаялт ямар ч гэсэн 11.00 цагт дуусна гэдгийг цэцэрлэгийн удирдлагууд хэллээ. Багш нар цалин нэмэх хугацааг урагшлуулах буюу 2012 оны нэгдүгээр сараас эхлэн нэмэхийг шаардан ийнхүү ажил хаяж байгаа аж.
Цэцэрлэгийн багш нар ажил хаяж байна
Нийслэлийн зарим цэцэрлэгийн багш нар өнөөдөр ажил хаяж, хүүхдүүдээ хүлээн авахгүй байна. Тухайлбал Баянзүрх дүүргийн 120, 59 зэрэг дөрвөн цэцэрлэг, Хан-Уул 72 дугаар цэцэрлэг захын дүүргүүдийн зарим цэцэрлэгүүд хүүхдүүдээ хүлээн авахгүй байна.
Ш.Чимэг