
Сургалтанд Төв, Дундговь, Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийт 101 байцаагч, ажилтнууд хамрагдаж, “Нийгмийн даатгалын байцаагчдын эрх олгох, эрхийг сэргээх, баталгаажуулах шалгалт”-ийг нийт 63 байцаагч өгч, 40 байцаагч шалгалтанд тэнцэж 63,4 хувийн амжилт үзүүлсэн байна.
Шалгалтыг 60 асуулт бүхий сорил, бодлогын, хэлний гэсэн 3 үе шаттай авсан ба гурван шалгалтын нийлбэр дүнгээр 75-аас дээш оноо авсан байцаагчид шалгалтанд тэнцсэн байна. Шалгалтанд тэнцээгүй байцаагчид тодорхой хугацааны дараа дахин нэг удаа шалгалтанд орох эрх нь нээлттэй үлдсэн.
Бүсийн сургалтанд оролцсон Нийгмийн даатгалын байцаагч, ажилтнуудын дунд зохион байгуулагдсан спортын тэмцээнд Гар бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй төрлөөр Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хамт олон, Сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй төрлөөр Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хамт олон, Ширээний теннисний төрлөөр Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч Ч.Мөнх-Эрдэнэ, Ч.Болормаа, Шатарын төрлөөр Төв аймгийн Архуст сумын Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч Т.Баатарзоригт, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч Д.Болормаа нар тус тус шалгарч алтан медалийн эзэд болцгоолоо.
Мөн урлагийн арга хэмжээнд зургаан ажилтанд шалгарсан ба спорт, урлагийн арга хэмжээнд шалгарсан ажилтнууд ирэх оны дөрөвдүгээр сард болох Нийгмийн даатгалын алба үүсч хөгжсөний 70 жилийн ойн арга хэмжээнд оролцох юм.