
Дараа нь 12.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж генерал цол хүртсэн хүмүүст Төрийн есөн хөлт цагаан тугт танхимд цэргийн дээд цолны батламж, мөрдөс гардуулах юм байна.
Мөн 14.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн шагнал хүртсэн хүмүүст шагнал гардуулах арга хэмжээ Ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд болох ажээ.
Д.ОЮУН