Эрдэмтэд зөвхөн шөнө дэлбээлдэг цахирмаа цэцгийн ер бусын төрлийг Шинэ
Гвинейн Папуа арлын ойролцоо оршдог Шинэ Британи арлаас олсон тухай
“Telegraph” сонин мэдээлжээ.
“Bulbophyllum nocturnum” гэдэг энэхүү цэцэг нь урт дохиуртай бөгөөд нар
мандахаас өмнө дэлбээгээ хумьдаг байна. Түүнийг Меланезийн арлын
ширэнгэн ойг судлах шинжилгээний ангийн гишүүн Холландын эрдэмтэн Эдом
де Вогелем нээжээ.
Дэлхий дээр 25000 зүйлийн цахирмаа цэцэг байдаг ч шөнийн амьдралтай нь
зөвхөн энэ аж. Бусад зүйлийн цахирмаа их үд гэхэд дэлбээгээ хэдийнэ
дэлгэсэн байдаг. Тэгвэл уг цэцэг яагаад шөнийн амьдралтай болсон нь
судлаачдын анхаарлыг татаж байна. “Шөнө дэлбээлдэг цахирмаа маш
үзэсгэлэнтэй” хэмээн биологич Андрей Шутеман ярьжээ.