АНУ-ын автомашиныг лизингээр авах үйлчилгээ

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

АНУ-ын автомашиныг лизингээр авах үйлчилгээ

Монголд анх удаа АНУ-ын зах зээл дээрээс автомашиныг лизингээр худалдан авах үйлчилгээ нээгдлээ

Монгол Улсын банк санхүүгийн зах зээл хурдацтай хөгжиж улмаар орлоготой иргэн бүр хүссэн бүхнээ лизингээр худалдан авах болсон билээ. Лизингийн үйлчилгээ нь иргэдэд орлогоо нөхөх мөн өрхийн амжиргаагаа дээшлүүлэхэд чухал түлхэц болж байгаа гэдгийг бид хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ. Зөвхөн автомашины худалдаа үйлчилгээний салбарт л гэхэд сүүлийн жилүүдэд энэ нь маш ихээр ажиглагдах болж хүн бүр л автомашинтай болж бидний амьдралд мэдэгдэхүйцээр тоо нь нэмэгдэж өссөөр байна. Ард иргэдийн амьдрал сайжирч байгаа нь сайшаалтай ч гэлээ нөгөө талаар автомашины ченжүүдэд энэ нь олон давуу талуудыг олгож бензиний үнэ нэмэгдэхтэй адил аманд орсон тоогоо нэмж хэлэн зарж борлуулдаг нь нууц биш. Мөн сүүлийн өнгөрсөн 1 жилийн хугацаанд “Японд болсон гамшгын улмаас орж ирсэн автомашинуудаас цацраг идэвхит бодис илэрч байна” ч гээд чих дэлсээд авсан. Монголын нөхцөлд хамгийн сайн тохирсон автомашин нь Япон автомашин гэх ойлголтоос салах цаг нэгэнт иржээ. Сүүлийн жилүүдэд америк автомашинууд хотын замд нэлээдгүй ажиглагдах болсон. Тэгээд ч эвдрэл гэмтэл багатай байдаг гэдэгт автомашин сонирхогчид надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Гэвч Америк автомашиныг тодорхой хэдэн ченжүүд л оруулж ирж ашиг болоод гаалийн татвар, бусад татваруудыг нэмэн борлуулж байна. Тэгвэл Монгол анх удаа нэгэн цоо шинэ үйлчилгээ нэвтэрч байгааг дуулгахад нэн таатай байна. Энэ нь “Таны өмнөөс бид төлье” уриатайгаар Америк автомашиныг монголын зах зээлд хамгийн хямдаар, ченжийн нэмэгдэлгүй, зөвхөн зуучлалын хөлс нэмээд хэдэн мянган автомашины сонголттойгоор бас таны хэтэвчинд таарсан хэмжээнд өөрөөр тань автомашиныг сонгуулаад орж ирсэн дор нь шууд лизингээр авах боломж олгосон үйлчилгээг Альфа Моторс компани олгож байна. Энэхүү үйлчилгээ нь Монголд анх удаагаа хийгдэж эхэлж байгаагаараа онцлогтой юм байна. Өөрөөр хэлбэл АНУ-ын зах зээл дээр байгаа шинэ хуучин бүх л төрлийн автомашиныг та лизингээр авах боломжтой болно гэсэн үг юм. Энэхүү шинэ  үйлчилгээг “ХААН” банктай хамтран хэрэгжүүлж байгаа юм байна. Альфа Моторс компаний хамт олон 15 жилийнхээ ойгоор хэрэглэгчиддээ автомашины дэлхийн номер нэг K&N брэндийн агаар шүүр, тосны шүүлтүүрүүдийг хүргэж байсан бол энэ удаад монголд анх удаагаа Америк автомашиныг хямд үнээр бас өргөн сонголттойгоор эх орноос нь сонгож худалдан авах, лизэнгээр авах боломжийг монголчууддаа олгосон бас нэгэн шинэ үйлчилгээг эхлүүлж байна. Тодорхой мэдээллийг www.4×4.mn сайтаас авч болох юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж