"МӨНХЧУЛУУН САН"-гаас зохион байгуулсан Түмэн Эх чуулгийн тоглолт Жаахан Шарга театрт амжилттай болж өнгөрлөө
11-р сарын 25-нд Улс тунхагласны 87 жилийн ойн баярт зориулан "МӨНХЧУЛУУН САН"-гаас зохион байгуулсан Түмэн Эх чуулгийн тоглолт Баруун-Урт хотын Жаахан Шарга театрт маш амжилттай болж өнгөрлөө. Уг үйл явдалд зориулан залуу насандаа нутаг усныхаа нэр хүндийг өндөрт өргөж явсан мөн өндөр насны улмаас холын замд нутагтаа он удаан жил ирж чадаагүй байсан өдгөө Улаанбаатар хотод амьдардаг 33 ахмадуудаа онгоцоор авчран уг тоглолтыг үзүүлсэн ба тоглолтын дараа ахмадууд маань төрөл төрөгсөдтэйгээ уулзалдаж энд тэндгүй л баярын нулимс дуслуулсан, бие биесээ тэврэн үнссэн халуун сайхан уур амьсгал дунд уг ахмадуудаа онгоцонд нь суулган үдэн гаргаж өглөө. Уг баярын тоглолтод маань зохион байгуулагч бид бүхний урилгийг их ажлынхаа хажуугаар хүлээн авч оролцсон УИХ-н гишүүн Ч. Улаан, аймгийн засаг дарга Ж. Батсуурь болон дэмжлэг үзүүлэн тусалсан Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн гишүүд болон аймгийн засаг даргийн тамгийн газрын хамт олондоо баярласан талархаснаа илэрийлж байна.