Иранчууд дайны гурван хувилбарыг авч үзжээ. Үүнд:
- Бүхнийг хамарсан туйлдалд оруулах, агаарын довтолгоон ба хуурай замын нэвтрэлт;
- Командын ба хяналтын төвүүдэд хязгаарлагдмал цохилт хийн дэглэмийг сулруулах, ерөнхий байдлыг тогтворгүй болгох. Ийм цохилт нь Ираныг хэлэлцээрт оруулах эсвэл дэглэмийг нь унахад хүргэж магадгүй;
- АНУ ба нэн ялангуяа Израильд хохирол учруулах цэргийн тусгай байнуудад цохилт өгөх.
Судалгаанд тэмдэглэснээр эхний хувилбар нь биелэх магадлал багатай. Учир нь барууныханд ийм цохилт явуулах хангалттай хүч, боломж дутмаг байгаа гэнэ. Үүний зэрэгцээ АНУ нь сонгуулийн өмнө, хангалттай тагнуулын мэдээлэлгүйгээр бүрэн хэмжээний дайн явуулахаас айж байгаа аж.
Хоёр ба гурав дахь хувилбарууд нь илүү бодитой боловч хүндрэлүүд гарна гэж Мохебян дүгнэв. Иран улс төр ба цэргийн гол төвүүдээ хамгаалахад бэлэн учраас үзүүлэх хариуг нь “урьдчилан харах” боломжгүй гэнэ. Цөмрөлт нь дэглэмийг радикалжуулан Ойрхи Дорнодын их дайныг эхлүүлж магадгүй аж. Мөн цөмийн байгууламжууд таран байрласан учир бүрэн устгах боломжгүй гэж үзжээ.
Мөн энэ үеэр Израильд дайны янз бүрийн бэлтгэлийг хийж байна. “Едиот Ахронот” сонинд бичсэнээр “найрамдалт нэгэн орон “Пэтриот” гэх пуужин довтолгооны эсрэг системийн батарейг нийлүүлсэн байна. Баллистик пуужинг угтан устгах чадвартай ийм системийг сүүлийн найман жилд Израиль аваагүй юм байна.