Төвийг баригч исламистууд ялалтаа зарлав

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

Төвийг баригч исламистууд ялалтаа зарлав

Төвийг сахигч исламистуудыг нэгтгэн улс төрийн хүчин болсон Шударга ёс, хөгжлийн нам өнгөрсөн баасан гаригт болж өнгөрсөн Мароккогийн парламентын сонгуульд ялсан гэдгээ зарлав хэмээн “Эрх чөлөө” радио станц дамжуулсан байна.

“Арабын хавар” гэх хувьсгалын дараа төвийг баригч исламистууд Засгийн газар байгуулах эрх авч байгаа Хойд Африкийн хоёр дахь орон нь Тунисийн дараа Марокко болж байна. Гэхдээ сонгуулийн албан ёсны дүн гараагүй. Сонгогчдын оролцоо ойролцоогоор 45 хувь болсон байна. Сонгуульд оролцохгүй байх уриалга олон бүлгүүдээс гарч байлаа. Арванхоёрдугаар сарын 4-нд улс орон даяар эсэргүүцэл хийхээр төлөвлөгдөөд байна. VI Мохаммед ван болон Засгийн газрыг олон нийт гүнзгий өөрчлөлт хийхийн эсрэг байна хэмээн шүүмжилж байна.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж