Азийнхан анхаарал татсан онцгой сар

Хуучирсан мэдээ: 2011.11.28-нд нийтлэгдсэн

Азийнхан анхаарал татсан онцгой сар

(“Project Syndicate”, АНУ) Гарет Эванс (Gareth Evans)
 

Азид болж буй үйл явдлын талаар Австралийн Гадаад хэргийн сайд асан, Хямралын олон улсын группын хүндэт ерөнхийлөгч бөгөөд одоо Австралийн үндэсний их сургуулийн захирал Гарет Эвансийн бичсэн тоймыг хүргэж байна.

Том стратеги сонирхогчдын хувьд, эргэлтийн эгшин гэхээр зарим нэг үйл явдлуудтай, ирээдүйн түүхчдийн сонихлыг татах сар байлаа. Санхүүгийн хямралд нэрвэгдсэн Европын итгэлийн сүйрэл нь Европын холбоог улс төр, эдийн засгаараа АНУ ба Хятадтай тэнцүүхэн өрсөлдүүлэх боломжтой “их гурвын” ертөнц гэсэн ойлголт бүтэлгүйтснийг  олон нийтийн хэвлэл мэдээллийн ихэнх нь анхааралдаа авав.

Эдийн засаг, улс төр ба аюулгүй байдлаар энэ түүхийн шинэ бүлэг Азид бичигдлээ. Шууд утгаараа биш ч гэсэн ихэнх тохиолдол нь Хятадын өсч өндийж байгаа эдийн засаг, улс төрийн байдал бухимдал төрүүлэхээр байв. Сүүлийн долоо хоногуудад бид улс төрийн өөрчлөлт болон бүс нутгийн үндсэн тоглогчдын стратегийн тавилтуудын хэдэн чухал үйл явдлын  гэрч болов.

Нэгдүгээрт
,  арваннэгдүгээр сарын дундуур АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Гавайд хүлээн авсан Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны саммит дээр АНУ-аас гадна Австрали, Чили, Сингапур зэрэг найман орны Номхон далайг дамжих түншлэлийн хэлэлцээрт нэгдэх (TPP) тухайгаа Япон зарлав. ТРР нь Европын холбооны түншлэлээс 40 хувиар их чөлөөт худалдааны бүс байгуулах юм. Эцсийн дүнд нь ТРР улам ч томорч Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын бүх гишүүдийг хамруулан Азийн даяарчлалыг бий болгоно.

Хоёрдугаарт,  бүс нутгийн үндсэн орнууд тэдний дотор анх удаагаа АНУ болон ОХУ-ын лидерүүд арай хожуухан Индонезийн Бали аралд хүлээн авсан  Зүүн Өмнөд Азийн  саммит дээр уулзан аюулгүй байдал ба эдийн засгийн асуудлаар ярилцав. Мэдээнээс харвал зарим орнууд Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн Хятадын сонирхлын талаар идэвхтэй санал солилцоо хийсэн байна. Энэтхэг гол гишүүдийн нэг нь болж буй учир саяхан байгуулагдсан бүлэглэл нь Засгийн газрын хамгийн том төлөөлөгчдийг цуглуулсан, хөтөл­бөр нь хязгаарлагдмал биш цорын ганц уулзалт болсон бөгөөд Азийн бүсийн болон бүс хавийн байгууллагын цагаан толгойн үсгийн цуглуулгын хамгийн том нь болох хандлагатай байна.

Гуравдугаарт,
Зүүн Өмнөд Азийн саммитийн урьдхан Австралийн  ерөнхий сайд Жулия Гиллард тус орны Энэтхэгт уран худалдахад тавьсан эртний хоригоо сулруулахаар зарлав.  Энэтхэг цөмийн зэвсгийг тараахгүй гэрээнд нэгдээгүй ч Энэтхэг ба АНУ-ын цөмийн гэрээг олон улсын зүгээс хүлээн зөвшөөрсөн тул Австрали ийм арга хэмжээ авч байгаагаа зарлалаа.

Энэ нь ямар ч шалтгаантай байлаа ч гэсэн бодлогын өөрчлөлт нь хоёр талын харилцааны өдөөсөн гол нөхцлийг арилган Энэтхэгийн далайн бүсэд улс төр ба стратегийн хамтын ажиллагаа арай илүү ойртох боломжтой болж байна. Энэ хандлагыг Хятадын удирдлага сайшаахгүй нь тодорхой.

Дөрөв дэх
эгшин нь Зүүн Өмнөд Азийн саммитад очих замдаа Канберрад Барак Обамагийн хэлсэн үг болов. Афганистан ба Дорно Дундад өөрийн цэргийн хүчээ хорогдуулж байгаа учраас Ази, Номхон далайн бүс нутагт АНУ илүү чухал, урт хугацааны үүрэг гүйцэтгэх бодлогоор гаргаж буй стратегийн шийдвэрийнхээ талаар Обама зарласан юм. Тэрээр Ази, Номхон далайн бүсэд АНУ-ын байх аяныхаа талаар “нэн тэргүүн зорилт” гээд энд хамаалалтын зардалд ямар нэг хязгаарлалт хийхгүй гэлээ.

Энэ бэлгэдлийн үгэндээ Обама, Гил­лард нар Хойд Австралид Аме­рикийн 2500 тэнгисийн явган цэргийн сургуулийн бааз байгуулж байгааг нэ­мэр болгов. Зүүн Өмнөд Ази ба Энэт­хэгийн далайд хурдан хүрэх нэг боломж ийнхүү гарч ирэв. Обамагийн үг нь нэлээд болгоомжтой өнгө аястай байсан бөгөөд АНУ нь Хятадтай хамт­ран ажиллах харилцааг хүсч байна гэж онцолсон байв. Гэхдээ тэрээр “АНУ хүчирхэгээ харуулах ер бусын боломжоо хадгалах болно” хэмээн шууд хэлсэн байв. Түүний үг олон улсын хэм хэмжээ ба хүний эрхийг хүндэтгэх талаар Хятадад хэдэн хурцхан илгээлт дайв.

Энэ бүгдийн хариуд Хятадын төрийн хэвлэл мэдээллийн зүгээс хэд хэдэн хорон үгтэй мэдэгдэл гаргав. Бидэнд эртний хамтын ажиллагаа болон эдийн засгийн харилцаагаа нэгэн зэрэг хамтгах үйлс тавигдаж байхад Австрали болон АНУ-ын бусад холбоотнуудад сонирхолтой цаг үе ирж байгаад нь эргэлзэх зүйлгүй. Бүс нутгийн Австрали болон бусад орнуудад одоо Өмнөд Хятадын тэнгис дэх бүгдийг гижигдэж буй Хятадын үндсэрхэг шургуу мэдрэмжийн эсрэг тууштай зогсох нь чухал байна. Тэд өөрсдийн батлан хамгаалах стратеги, холбоотны харилцаагаар үүсч болох хамгийн тааруу зүйлийн эсрэг зогсох ёстой. Гэхдээ хамгийн тааруу зохиол одоо үүснэ гэх нь магадлалаар бага. Одоо Австрали, АНУ ба бусад орнууд ямар байдалд байгааг Хятад сайн мэднэ. Түүний удирдлага эдгээр орнуудын холбоотны харилцааг сайн ойлгохоос гадна тэд хэрэлдлээ ч гэсэн бидэнтэй худалдаагаа үргэлжлүүлэх  баттай шалтгаантай.

Гэхдээ сөргөлдөөнийг давруулах зүт­гэлд орох хэрэггүй. Саяхан Индо­незийн Гадаад хэргийн сайд Марти Наталегава мэдэгдэхдээ, хэрэв чингэвэл зөвхөн “хариу арга хэмжээ, үйлдлийг өдөөн… хурцатмал байдал болон үл итгэлцэх баттай хүрээг үүсгэнэ” гэжээ.

Амин чухал асуудлаар бүрэн эв нэгдлийг харуулахдаа Америкийн Азийн холбоотнууд  олон улсын бодлогод өөрсдийн хичээл сонирхол байгааг үзүүлэх ёстой.  АНУ нь үүнийг байх ёстой зүйл хэмээн хүлээн авахгүй гэдгээ баталгаа болгон хийх нь чухал. Билл Клинтон эсвэл Барак Обамагийн татах увидасын өмнө хөл алдах магадлал их ч гэсэн холбоотнууд нь дуулгавартай дагалдагч байж болохгүй.

Австралийн Гадаад хэргийн сайд асан,
Хямралын олон улсын группын хүндэт ерөнхийлөгч бөгөөд одоо Австралийн үндэсний их сургуулийн захирал Гарет Эванс

Бэлтгэсэн: Ш.Мягмар

"Ардын эрх" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж