МАН-ын хувьд ирэх оны төсвийн төслийг эдийн засагт халалт үүсгэн, инфляци хөөрөгдөх магадлалтай хэмээн үзэж төсвийн алдагдлыг гурван хувиас хэтрүүлэхгүй байх, ингэснээр төсвийн зарлагыг 1,2 их наяд орчмоор бууруулах боломжтой гэж үзжээ.
Харин УИХ дахь АН-ын бүлэг төсвийг хэлэлцэхдээ улс орны эрх ашгийн үүднээс хөгжлийн төсөв байх ёстой гэсэн зарчмыг баримтлаад хөрөнгө оруулалтын өгөөжийг аль болох нэмэгдүүлэх, урсгал зардлыг хэмнэх, бүтээн байгуулалтын их ажлуудыг эхлүүлэхэд анхаарал хандуулах ёстойг онцолжээ.
Ингээд тус намын бүлэг эдийн засгийн халалтыг багасгах, ДНБ-ийг 16,1 хувьд хүргэх, төсвийн зарлагыг 600 тэрбумаар бууруулах, төсвийн алдагдлыг 4,1-3 хувь бууруулах, инфляцийг хөөрөгдөхгүйгээр цалин тэтгэврийг нэмэгдүүлэх зэрэг санал гаргасан байна.