Йеменд ерөнхийлөгчийн сонгуулийг 2012 оны хоёрдугаар сарын 21-нд явуулах шийдвэрийг тус улсын дэд ерөнхийлөгч Абдрабух Мансур Хади гаргажээ. Энэ шийдвэр нь Йемений Ерөнхийлөгч Абдулла Салех албан тушаалаасаа огцорч, эрх мэдлээ дэд ерөнхийлөгчид шилжүүлэн өгсний дараах түр Засгийн газрын эхний алхам юм. Йемений Ерөнхийлөгч асан Абдулла Салех олон сар эсэргүүцсэний эцэст албан тушаалаасаа огцорсон билээ. Тэрбээр Йемений төрийг 33 жил удирдсан юм. Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш үргэлжилсэн Абдулла Салехын дэглэмийг эсэргүүцсэн жагсагчид болон Засгийн газрын цэргүүдийн хоорондох сөргөлдөөний улмаас хэдэн зуун хүн амь насаа алдсан. Персийн булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн дэмжлэгтэйгээр Абдулла Салехтай зөвшилцөлд хүрсэн дэд ерөнхийлөгч Хади ерөнхийлөгчийн сонгуулийг 90 хоногийн дотор явуулахаа амласан байна.
Н.Энх