
Монголбанкнаас ирэх оны мөнгөний бодлогыг боловсруулах явцдаа инфляцийн төвшин, инфляци үүсэхэд суурь хүчин зүйл болж ирсэн бараа, бүтээгдэхүүний үнийн судалгааг гаргасан байсан юм. Түүгээр энэ өвөл махны үнэ буурахгүй улам чангарах төлөв гарсан гэсэн мэдээллийг өнгөрсөн есдүгээр сард парламентын сэтгүүлчдийн дунд “Төрөөс мөнгөний талаар 2012 онд баримтлах бодлого” сэдвээр сургалт зохион байгуулах үедээ онцолж байсан нь ийнхүү биеллээ олж эхлэв.
Ер нь жил бүрийн хаварт нийслэлд мах үнэд орж, нэг кг мах 6000 төгрөгт хүрдэг ч идэшний цагаар буурдаг. Харин энэ удаад махны үнэд бууралт харагдахгүй байгааг худалдаачид мөн онцолж байна.
Г.Дарь