Жолоочийн яриаг хянах боломжгүй болжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.27-нд нийтлэгдсэн

Жолоочийн яриаг хянах боломжгүй болжээ

Ажил үүргээ гүйцэтгэж буй замын цагдаа жолоочтой хэрхэн харилцаж байгааг камераар хянаж эхэллээ гэх содон мэдээлэл телевизээр цацагдаад удаагүй атал өнөөх камер нь ажиллах боломжгүй болжээ. Учир нь тэрхүү камер нь -15 хэмийн хүйтнээс дээш ажиллах боломжгүй аж. Тиймээс Замын цагдаагийнхан тэрхүү камераа дулаан цаг иртэл хав даран хадгалахаас аргагүйд хүрсэн гэнэ. Улсаас хөрөнгө мөнгө гаргаад өгч байхад өвлийн улиралтайгаа мэдсээр байж идэр есийн хүйтэнд ч ажиллах боломжтой камер худалдаад авчихгүй яасан юм, ямар ч байсан ёс зүйгүй аашилж буй жолооч, замын цагдаа хоёрыг өвлийн улиралд хянах боломжгүй л болчихож

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж