ОХУ Беларусьтай байгалийн хийн гэрээ байгуулав

Хуучирсан мэдээ: 2011.11.27-нд нийтлэгдсэн

ОХУ Беларусьтай байгалийн хийн гэрээ байгуулав

ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин Беларусьтай байгалийн хий нийлүүлэх гэрээ байгуулснаа мэдэгджээ. Гэрээнд зааснаар ОХУ байгалийн хийг Европын орнуудад худалддаг үнээс 60 хувиар хямд үнээр тус улсад худалдаалах ажээ. Харин үүний хариуд Оросын төрийн эзэмшлийн “Газпром” компани Беларусийн байгалийн хийн хоолой байгуулагч “Белтраншаз” компанийн хувьцааны 50-100 хувийг эзэмших гэнэ. Украйнаар дамжин Европын орнууд руу нийлүүлдэг ОХУ-ын байгалийн хийн үлдсэн 20 хувийг Беларусийн хийн хоолойгоор дамжуулдаг ажээ. ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин Беларусьт хямралыг давахад нь тусалж, 10 тэрбум ам.долларын зээл олгохоор болсон гэнэ. Уг зээлийн хөрөнгийг Беларусь цөмийн эрчим хүчний станц байгуулахад зориулахаар төлөвлөжээ. Нэг ам.долларын эсрэг Беларусийн мөнгөн тэмдэгтийн ханш 65 хувь буурснаас тус улсын эдийн засаг хүнд байдалд ороод байгаа ажээ. Харин ОХУ-тай байгуулсан байгалийн хийн гэрээний дагуу тус улс Европт нэг куб/метрийг нь 400 ам.доллараар нийлүүлдэг байгалийн хийг 164 ам.доллараар худалдаж авахаар болж байгаа юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж