Зул сарын алтан гацуур

Хуучирсан мэдээ: 2011.11.27-нд нийтлэгдсэн

Зул сарын алтан гацуур

Зул сарын баярыг угтан бүтээсэн хоёр сая орчим ам.долларын үнэтэй, алтан гацуур Токио хотноо олны харааг булааж байна. Тус хотын “Ginza Tanaka” гэх үнэт эдлэлийн дэлгүүрт байрлуулсан алтан гацуур нь 2,4 метр өндөр бөгөөд 12 кг цэвэр алтаар бүтсэн тансаг эд ажээ. Үнийн тухайд 1,95 сая ам.доллар гэнэ. Зул сарын алтан модыг урлахын тулд 15 дархан дөрвөн сар гаруй хугацаанд хөдөлмөрлөсөн аж.

“Ginza Tanaka” компани өмнө нь Японы Фүжи уул, Диснейн баатар Stitch, Mickey Mouse, хуанли, шар айрагны аяга, Токиогийн цамхаг зэргийг цэвэр алтаар урлаж байжээ. Харин энэ удаагийн Зул сарын алтан гацуурыг энэ сарын 22-ноос ирэх сарын 25 хүртэл дэлгүүртээ байрлуулах гэнэ. Гэхдээ худалдах эсэх талаар ямар нэг мэдээлэл өгөөгүй байна.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж