Голомт банк 77 дахь салбараа Maxmall-д нээлээ

Хуучирсан мэдээ: 2011.11.27-нд нийтлэгдсэн

Голомт банк 77 дахь салбараа Maxmall-д нээлээ

Maxmall худалдааны төвийн нэгдүгээр давхарт 2011 оны Монгол Улсын шилдэг банк Голомт банкны 77 дахь салбар нэгж өнөөдөр үүдээ нээлээ.

Хүн ам ихээр төвлөрсөн, бизнес эдийн засгийн бүс нутгууд болон бизнес, худалдаа үйлчилгээний томоохон төвүүдэд салбар сүлжээгээ нээдэг Голомт банк  Maxmall  худалдааны төвд нээгдэж буй анхны банк болж байна.

Тэр ч утгаараа Maxmall худалдааны төвөөр үйлчлүүлэгчдэд банк санхүүгийн үйлчилгээ илүү ойртож, нөгөө талаар тус төвийн бизнес эрхлэгчид санхүүгийн эрэлт хэрэгцээндээ нийцсэн үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдэж байна.

2011 оныг дуустал буюу ирэх 12-р сарын 31-нийг хүртэл Maxmall худалдааны төвөөр үйлчлүүлсэн хүн бүр Голомт банкны хөнгөлөлт, урамшуулал, бэлэгтэй үйлчилгээнд хамрагдах юм байна. 

Дашрамд дурьдахад дэлхийд алдартай EuroMoney сэтгүүл Голомт банкийг 2011 оны Монгол Улсын шилдэг банкаар өнгөрөгч 7-р сард тодруулсан бол энэ сарын 30-ны өдөр The Banker сэтгүүл 2011 оны Монгол Улсын шилдэг банкаар Голомт банкийг тодруулсныг албан ёсоор зарлаж, шагналыг Лондон хотноо гардуулан өгөх юм байна.

Central Tower, Monnis, Maxmall зэрэг томоохон худалдаа үйлчилгээ, бизнесийн төвүүдэд салбар сүлжээгээ нээсэн Голомт банк тун удахгүй Blue Sky Tower-т нээгдэнэ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж