МАХН-ын дарга оюутнуудад лекц уншив

Хуучирсан мэдээ: 2011.11.27-нд нийтлэгдсэн

МАХН-ын дарга оюутнуудад лекц уншив

Монгол Улс тунхагласны 87 жилийн ойн өдөр буюу өчигдөр МАН-ынхан Тусгаар тогтнолын ордноо хүлээж аван, сүрт ёслолд дарагдаж байх цаг мөчид МАХН-ын дарга Н.Энхбаяр оюутнуудад “Тусгаар тогтнол” сэдвээр лекц уншиж, хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг хурцаар шүүмжлэв. Түүний лекцийн гол утга санаа нь Монгол Улсын тусгаар тогтнолд аюул заналхийлэл учруулж буй нөлөөлөл нь гадаадын нэг улс гүрэн биш өнөөгийн төр засгийг удирдаж буй эрх баригчдад байна хэмээн онцолсон явдал байлаа. Ийм утга бүхий үгийг хэлсэн экс Ерөнхийлөгч, МАХН-ын дарга тэрбээр МУИС-ийн дугуй зааланд цугларсан шилдэг оюутнуудын тархийг Тусгаар тогтнолын өдрөөр угааж чадав.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж