Т.Хасбаатар Өвөрхангайн АН-ын дарга болов

Хуучирсан мэдээ: 2011.11.27-нд нийтлэгдсэн

Т.Хасбаатар Өвөрхангайн АН-ын дарга болов

Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны ерөнхий зохицуулагч Т.Хасбаатар Өвөрхангай аймгийн Ардчилсан намын даргаар сонгогдсон байна. Тус аймагт өнгөрсөн баасан гаригт аймгийн Ардчилсан намын даргыг шинээр сонгох сонгууль болж, олонхийн дэмжлэг хүлээснээр энэ албанд томилогджээ. Аймгуудын намын хороодын хувьд УИХ-д сонгогдсон гишүүдээ дагасан байдлаар дотроо хуваагдсан байдаг аж. Харин Өвөрхангай аймгийн Ардчилсан намын даргаар сонгогдсон Т.Хасбаатар нь нэгдмэл нэгэн намын анхан шатны байгууллагыг оршин тогтнуулахын төлөө ажиллана хэмээн мэдэгдлээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж