Пакистан АНУ-ын харилцаа хурцаджээ

Хуучирсан мэдээ: 2011.11.27-нд нийтлэгдсэн

Пакистан АНУ-ын харилцаа хурцаджээ

Пакистаны армийн шалган нэвтрүүлэх хоёр пост руу агаараас довтолж, 24 хүний амийг хөнөөжээ. Дээрх хэргийн дараа тус улс АНУ болон НАТО-той байгуулсан хамтын ажиллагааны бодлогоо эргэн харахаа мэдэгдлээ. Пакистаны Ерөнхий сайд Юсуф Разагийн толгойлдог зөвлөл Афганистан дахь НАТО-гийн ажиллагааг цаашид дэмжихгүй гэжээ. Афганы хилийн зурваст болсон халдлагын цаана НАТО байхыг үгүйсгэхгүй гэж  тус байгууллагын төлөөлөгч мэдэгдсэн юм. НАТО Афганы шалган нэвтрүүлэх дээр пост дээр ийм халдлага гарсанд харамсч буйгаа илэрхийлээд хэргийг тогтоох мөрдлөг явуулахаа амласан байна. Афган, Пакистаны хил дээрх дээрх халдлага эхний тохиолдол биш боловч энэ удаагийнх хоёр орны харилцааг муутгах хэмжээнд хүргэжээ. Өнгөрсөн тавдугаар сард Пакистанд АНУ-ын тусгай хүчин алан хядагч Осама Бин Ладеныг устгах ажиллагаа явуулснаас хойш хоёр орны харилцаанд сэв суусан юм. Пакистаны Засгийн газар дээрх хилийн халдлагын улмаас АНУ дахь элчин сайдаа татсан байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж