Хэдийгээр урьдчилсан байдлаар шинэ улирлыг эхлүүлэхээр төлөвлөөд буй ч тохиролцоог 100 хувь баттай болгохын тулд багийн эзэд болоод тоглогчдын олонх нь зөвшөөрч, батлах асуудал үлдээд байна. Тодруулбал, 29 багийн эздийн 14 нь, харин 430 гаруй тоглогчдын 50-иас дээш нь хувь нь хүлээн зөвшөөрөхөд хангалттай юм. Ажил хаялтын үндсэн шалтгаан, нөхцөл болсон асуудлуудад хоёр тал хэрхэн тохиролцсон эсэх мэдээлэл одоогоор гараагүй байна. Гэхдээ сагсан бөмбөгөөс олох орлогыг 50-50 байхаар тохирсон байх магадлалтай тухай экспертүүд онцолж байгаа юм.
Монголын цагаар арванхоёрдугаар сарын 10-нд багуудын бэлтгэл болон чөлөөт агентийн үе эхэлж, багууд солилцоо, наймаагаа албан ёсоор эхлүүлнэ.
Ямартай ч NBA эхлэх болж байна. Дэлхийн хамгийн хүчирхэг лигийг албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулах эрх бүхий “Sport box” болон “Боловсрол суваг” телевизээр шинэ улирлын тоглолтуудаа хүлээн авч, үзээрэй.