Холливудын жүжигчин Анжелина Жоли өргөмөл хүү Мэддоксийг Камбож руу авч явсанд Брэд санаа зовж байгаа гэнэ. Анжелина Жоли Мэддоксийн төрсөн Камбожийн нэгэн сууринд хүүхдийн асрамжийн газар байгуулахыг хүсчээ. Гэвч алслагдсан уг сууринд очих зам маш аюултай гэнэ. Учир нь Маоист дарангуйлагч Пол Потын дэглэмийн үед Улаан Кхмерүүдийн тавьсан минжүүлсэн талбай одоо ч үхэл тарьсан хэвээр байгаа юм. Срок Самлот хэмээх бөглүү сууринд төрсөн арван настай Мэддокс хүүгээ Анжелина Жоли төрсөн сууринд нь аваачиж, суурингийн удирдагчтай уулзуулсан гэнэ. Брэд Питт, Анжелина Жоли нар “Жоли-Питт-Мэддокс” хэмээх хүүхдийн төвийг үндэслэн байгуулжээ. Камбожийн нийслэлд төвтэй тус хүүхдийн төв нь өнчин хүүхдүүдэд туслах зорилготой аж. Анжелина Жоли, Брэд Питт нар өргөмөл хүү Пакстай хамт хүүгийн төрсөн нутаг Вьетнамд очсон билээ.
Н.Энх