Дуучин Лилли Аллен өнгөрсөн баасан гаригт амаржиж, охинтой болжээ. 26 настай дуучин бүсгүй өмнө нь хоёр ч удаа зулбаж байсан ч бууж өгөөгүй ажээ. Хүүхэдтэй болох энэ өдрийг удаан хүлээсэн бүсгүй эсэн мэнд амаржиж, эрүүл саруул охин төрүүлсэн гэж дотны нэгэн найз нь ярьсан байна. Лилли Аллены найз, DJ Сэб “Twitter”-тээ “Лилли, Куперын бяцхан хувилбар мэндэлжээ” гэж бичсэн гэнэ. Харин дуучин есдүгээр сард өгсөн нэгэн ярилцлагадаа “Ээж маань зээ охинтой болохыг тэсэн ядан хүлээж байгаа. Тэр утсаар ярих болгондоо хүйсийг нь асууж, ямар нэр өгөхөө хүртэл хэдийн шийдчихсэн байгаа” гэж ярьж байжээ.
Н.Энх